[[File:Moscow collage.jpg|thumb|250px|Мушхаваа]]
'''Мушхаваа''' ({{хэлэн+ru|Москва́}}) — [[Ородой Холбооной Улас]]ай [[ниислэл хото]]. Нутаг дэвсгэр засаг захиргааны хуваариар ямар нэгэн [[муж]]ид хамаарахгүйгээр шууд [[холбооны этгээд]] болж, [[Төв Холбооны тойрог|Төв холбооны тойрог]], хэдий хамаардаггүй ч [[Москва муж]] хоёрын төв гэгдэнэ.
2010 оны тооллогын дүнгээр 11,503,501 оршин суугчтай.<ref name="2010Census">[http://www.gks.ru/free_doc/new_site/perepis2010/perepis_itogi1612.htm Федеральная служба государственной статистики (2011). "Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года]</ref> Үүнээс үзвэл [[Орос]] болон [[Европ]]ын тэргүүн их, [[Дэлхийн их хотууд|дэлхийн тавдугаар их хот]], дэлхийн нэгэн [[үлэмж хот]] (живаатан хот) болох нь тодорхой байдаг.<ref>[http://www.citypopulation.de/world/Agglomerations.html Th. Brinkhoff: The Principal Agglomerations of the World, 2011-07-01]</ref>
[[Дорнод Европын тэгш тал]]ын төв хэсэгт [[Москва гол]]ын эрэгт байршсан. [[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт гүрнээс]] бусад [[Москвагийн бэйст улс]], [[Оросын царьт улс]], [[Зөвлөлт Орос Улс]], [[Зөвлөлт Холбоот Улс]]ын гэх урьдын дөрвөн улсын нийслэл байсан түүхтэй.
[[Европ]] тив дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүрт жагсана. Москва улсынхаа [[улс төр]], [[эдийн засаг]], [[шашин]], [[санхүү]], [[боловсрол]], [[тээвэр|тээврийн]] төв нь юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн оршин суудаг газар болох [[Кремль]] мөн энд оршдог. Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтнынхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдархад хамгийн их өртөгтэй хотоор хоёр дахь жилдээ шалгарчээ. Маш олон [[шинжлэх ухаан]]ы хүрээлэн, [[боловсрол]], спортын байгуулалтай. Москвад маш нарийн зохион байгуулалтай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метро байрладаг юм.
==Москвагийн метро==
Москвагийн метро ({{lang-ru|Московский метрополитен}}) нь 2010 оны байдлаар 12 шугам, 182 өртөөтэй. 1935 оны 5 сарын 15-нд нээгдсэн.
== Дэлгэмэл зураг ==
[[File:PanoramicViewSparrowHills.jpg|thumb|750px|center|<center><small>[[Воробьёвын уул]]аас [[Москва гол]]ын харагдах байдал. Зүүн гар талд [[Москва сити]], төвд [[Лужники спортын ордон]], баруун гар талд метроны [[Воробьёвы горы (метроны өртөө)|Воробьёвы горы]] өртөө</small></center>]]
== Зүүлт ==
<references/>
{{Commons|Москва}}
{{Ородой холбооной улас}}
|